Бидний тухай


Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ТББ

Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаа өнгөрсөн 10 гаруй жил огцом нэмэгдэж, түүний улмаас байгаль орчин, нийгмийн өргөн хүрээтэй, ноцтой нөлөөллүүд үүсч буйг олон улсын болон үндэсний байгууллагууд, судлаачид баримтад үндэслэн анхааруулж ирсэн билээ. Сүүлийн үед хийгдсэн судалгааны байгууллагуудын тайлангуудад, Өмнөговь аймаг Цогтцэций сум орчны нутаг дэвсгэр дээрх уул уурхайн үйлдвэрлэлийн нөлөөгөөр амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, хөдөлмөрлөх таатай нөхцлөөр хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, үг хэлэх зэрэг хүний үндсэн болон нийгэм-эдийн засгийн эрхүүд зөрчигдсөөр байгаа тухай баримтууд олон бий. Тэр дундаа экспортын нүүрс тээвэрлэгч жолооч нарт тулгараад буй асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллах шаардлага үүсээд байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Эрх ашиг нь ноцтой зөрчигдөн хохирч байгаа нийгмийн зорилтот бүлэг, оролцогч талуудад үүсээд байгаа асуудлууд бодитой шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрээд байгаа нь Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг үүсгэн байгуулагдах үндсэн нөхцөл боллоо. Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа, дэмжихээ илэрхийлсэн, бүх талаар хамтран ажиллах иргэд, байгууллагууддаа талархал илэрхийлэе.

Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт голлох үүргийг нуруун дээр үүрч яваа мянга мянган тээвэрчид, ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, мөн байгаль орчиндоо ээлтэй, амьдрах орчинд халгүй, хүний хөдөлмөрлөх таатай нөхцлийг бүрдүүлсэн үйл ажиллагааг явуулахыг шаардсан хосолсон үйл ажиллагаа нь бидний өмнөө тавьж буй зорилго юм.

Хөгжлийн судас хэмээн нэрийдсэн тээврийн салбар, түүнийг жолоодох үүрэг хүлээж хүчин зүтгэж буй хэн бүхний өмнө манай нийгэмлэгийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе!фильмы бесплатно

Шинэ мэдээ